“Шинэ Зуун Айл” худалдааны төв 10-11 тоот

blog image

Бид Барилга Экспо-2022 үзэсгэлэнд амжилттай оролцлоо.

Барилга Экспо-2022 нь энэ жил 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд, барилгын салбарын бүхий л шилдэг аж ахуйн нэгжүүд оролцдог Монголын хамгийн том үзэсгэлэн яармаг юм. Барилгын материал, шинэ техник технологийн чиглэлээр 2022.04.29-2022.05.01-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, 2022.05.06-2022.05.08-ний өдрүүдэд шинэ орон сууц, хаус дизайны чиглэлээр 2 удаа зохион байгуулагдсан. Манай “INTOP” бренд нь Барилга Экспо-2022 үзэсгэлэн яармагт 2022.04.29-2022.05.01-ний хооронд амжилттай оролцож өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг 3 өдрийн турш танилцуулж ажиллаа. Бид гурван өдрийн турш давхардсан тоогоор 1000 орчим хүнд зөвлөгөө, мэдээлэл  өгч ажилласан бөгөөд манай бүтээгдэхүүнийг сонгосон хүн бүр өндөр сэтгэл ханамжтай байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Манай бүтээгдэхүүн нь амины орон сууцны хэрэглээний цэвэр ус болон халаалт, бохирын асуудлыг шийдэх бүх төрлийн насосууд байдаг учир үзэсгэлэнг үзэж сонирхсон хүмүүсийн сонирхолыг их татаж байсан. БИД хэрэглэгчиддээ баталгаат чанар, хямд үнэ, өргөн сонголтыг амлан ажиллаж байна.